
Үүсгэн байгуулагдсан нь
Охь мандал ХХК
Тохижилт үйлчилгээний “Охь мандал” ХХК нь 2015 онд анх үүсгэн байгуулагдсан. 2016 оноос
1) Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ,
2) Ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, цэцэрлэгжүүлэлт,
3) Гадна орчны тохижилт,
4) Хог хаягдлын ачилт, тээвэрлэлт,
5) Мод үржүүлэг
6) Авто зам, замын байгууламж барих гэсэн үндсэн 6-н чиглэлээр 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна.

Видео танилцуулга

Нэгдсэн менежментийн тогтолцоо
Охь мандал ХХК нь 2022 оноос олон улсын жишигт нийцсэн, инновацид суурилсан ISO 9001 (Чанарын стандарт), 14001 (Байгаль орчны стандарт), 45001 (ХАБЭА стандарт) зэрэг стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж амжилттай хэрэгжүүлэн ажилласаар байна.

Бидний үйлчилгээ
Охь Мандал ХХК нь танд дараах ажил үйлчилгээг санал болгож байна.
01
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ
Гудамж, талбай, олон нийтийн орчны бохирдлыг арилгаж, эрүүл ахуйн стандартыг хангана.

02
Ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт, цэцэрлэгжүүлэлт
Зүлэгжүүлэлт, мод, бут сөөг тарих, тайрч хэлбэржүүлэх, услах, усалгааны системийн засвар үйлчилгээ үзүүлж байна.

03
Хог хаягдлын цуглуулалт, ачилт, тээвэрлэлт
Тохижилт үйлчилгээний Охь мандал ХХК нь гэрээт ажлуудын хүрээнд зарим дүүрэг, хороодын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлыг хуваарийн дагуу тогтмол цуглуулж, ачиж тээвэрлэн ажиллаж байна.

04
Гадна орчны тохижилт
Гадна орчныг үзэмжтэй, тав тухтай болгох ландшафтын шийдлүүдийг хэрэгжүүлнэ.

05
Мод үржүүлэг
Мод тарих, ойжуулах, мод арчилах, хамгаалах цогц үйлчилгээ үзүүлнэ.

06
Авто зам, замын байгууламж барих, засварлах
Бид 5 км хүртэл хатуу хучилттай авто зам барих, авто машины зогсоол, талбайн тохижилтын ажил хийх, засварлах ажил үйлчилгээ үзүүлж байна.

ТАНЫ СЭТГЭЛ ХАНАМЖ
Үйлчилгээний онцлог, давуу талууд
Орчин үеийн тоног төхөөрөмж
Үйлчилгээний чанар, үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд тусгай зориулалтын багаж, техник хэрэгслийг ашиглаж байна.
Мэргэшсэн баг, хамт олон
Баг, ажилтнуудыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, мэргэжлийн сургалтуудад хамруулж, мэдлэг туршлагаа нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулдаг.
Эко-нийгмийн хариуцлага
Тогтвортой хөгжил, байгаль орчинд ээлтэй аргачлалыг байнга мөрдлөг болгон баримталдаг.
Ая тухтай, шинэлэг орчин
Иргэдийн амьдралын ая тухтай, эрүүл аюулгүй орчныг шинэ тааламжтай дүр төрхөөр бүтээдэг.
Стандарт хангалт, чанарын баталгаа
ISO стандартад нийцсэн ажлын арга хандлага нь тогтвортой, өндөр чанартай үр дүнг өгч байна.